Амрагч хүүхдийн мөрдөх журам
Манай зусланд амрах хугацаандаа:
Амралтын хугацаанд өөрт тань тааламжгүй, ойлгомжгүй асуудал гарвал хамгийн түрүүнд бүлгийн удирдагчдаа хэлж, яаралтай арга хэмжээ авахуулна.
Амралтын бүсэд байгаа болон бий болсон орчны аюулгүй байдалд өөрийн зүгээс хянамгай байж, аливаа осол гэмтлээс урьдчилан сэргийлнэ.
Амарч байх хугацаанд биед гарсан эрүүл мэндийн аливаа өөрчлөлтийг цаг алдалгүй бүлгийн удирдагчдаа мэдэгдэж, яаралтай тусламж авна.