+976 80016066kids@da.gov.mnДа - Ба 08:30 - 17:30

Хөтөлбөр

Хүүхэд бүрийн хөгжлийг дэмжих чиглэлүүд

Байгаль, танин мэдэхүй, соёл, спорт болон бие даах чадварыг дэмжих хөтөлбөрүүд.

Надагийн адал явдал багаар ажиллах чадвар, зөв харилцаа хандлагыг дэмжих хөтөлбөр

ХӨТӨЛБӨРҮҮД

Надагийн адал явдал багаар ажиллах чадвар, зөв харилцаа хандлагыг дэмжих хөтөлбөр

Хөтөлбөрийн зорилго Хөтөлбөрийн зорилго нь хүүхдүүдийн багаар ажиллах чадвар, зөв харилцаа, нэгнээ хүндэтгэх хандлагыг төлөвшүүлэхэд чиглэдэг. Энэ нь зөвхөн зугаа цэнгэл бус, харин хүмүүжил, нийгмийн ур чадварын хөгжлийг дэмжих боловсролын хөтөлбөр юм.

Хөтөлбөрийн үр дүнд:Хүүхдүүд:
Дэлгэрэнгүй →
"Зулзагын найзууд" найз нөхөд, анги хамт олонд зориулсан сонирхолтой бүтээлч хөтөлбөр

ХӨТӨЛБӨРҮҮД

"Зулзагын найзууд" найз нөхөд, анги хамт олонд зориулсан сонирхолтой бүтээлч хөтөлбөр

Хөтөлбөрийн зорилго Найз нөхөрлөлийг бэхжүүлэх: Хүүхдүүдийн харилцаа, хамтын ажиллагааг дэмжиж, бие биедээ итгэх итгэлийг нэмэгдүүлэх. Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх: Хүүхдүүдийн уран сэтгэмж, өөрийгөө илэрхийлэх чадварыг хөгжүүлэх тоглоом, дасгал, урлагийн үйл ажиллагаагаар баяжуулах. Эерэг орчныг бүрдүүлэх: Анги хамт олны дунд эерэг харилцаа, дэмжлэг, хамтын уур амьсгалыг бий болгох. Хариуцлага ба хамтын ажиллагаа: Багаар ажиллах, дүрэм баримтлах, бусдыг сонсох дадлыг төлөвшүүлэх.

Найз нөхдийн холбоо: Хүүхдүүд хоорондоо илүү ойр дотно болж, хамт олны уур амьсгал дулаан болно.Өөрийгөө илэрхийлэх чадвар: Хүүхдүүд өөрийн бодол, мэдрэмжийг бүтээлч аргаар илэрхийлж сурна.
Дэлгэрэнгүй →
"Astro kides" шинжилэх ухаан, танин мэдэхүйн хөгжлийн хөтөлбөр

ХӨТӨЛБӨРҮҮД

"Astro kides" шинжилэх ухаан, танин мэдэхүйн хөгжлийн хөтөлбөр

Хөтөлбөрийн зорилго Шинжлэх ухааны сонирхлыг нэмэгдүүлэх: Хүүхдүүдэд одон орон, байгалийн шинжлэх ухааны талаарх мэдлэгийг сонирхолтой аргаар хүргэх. Танин мэдэхүйн чадварыг хөгжүүлэх: Асуудал шийдвэрлэх, логик сэтгэлгээ, ажиглалт хийх чадварыг хөгжүүлэх. Бүтээлч сэтгэлгээг дэмжих: Шинжлэх ухааны туршилт, төсөл, тоглоомоор дамжуулан уран сэтгэмжийг хөгжүүлэх. Хамтын ажиллагаа ба багийн ур чадвар: Хүүхдүүдийг хамтран ажиллах, санаа солилцох, багийн зорилгод хүрэх дадалд сургах. Ирээдүйн мэргэжлийн чиг баримжаа: Шинжлэх ухаан, технологийн салбарт сонирхолтой хүүхдүүдэд чиг баримжаа олгох.

Шинжлэх ухааны мэдлэг: Хүүхдүүд одон орон, байгаль, технологийн талаар суурь ойлголттой болно.Асуудал шийдвэрлэх чадвар: Логик сэтгэлгээ, шинжлэх ухааны арга барилаар асуудлыг шийдэх дадал сууж эхэлнэ.
Дэлгэрэнгүй →
"Шинэ үеийн манлайлагч"  илтгэх ур чадвар, асуудал шийдвэрлэх чадварыг нэмэгдүүлэхэд хөтөлбөр

ХӨТӨЛБӨРҮҮД

"Шинэ үеийн манлайлагч" илтгэх ур чадвар, асуудал шийдвэрлэх чадварыг нэмэгдүүлэхэд хөтөлбөр

Хөтөлбөрийн зорилго Шинэ үеийн манлайлагч” хөтөлбөрийн гол зорилго нь хүүхэд, өсвөр үеийнхэнд манлайлагчийн суурь чадварыг төлөвшүүлэх, өөрийгөө танин мэдэх, хариуцлага хүлээх, зөв шийдвэр гаргах, бусдад эерэгээр нөлөөлөх чадварыг хөгжүүлэхэд оршдог.

Өөрийгөө танин мэдэх: Хүүхдүүд өөрийн давуу болон сул талыг ойлгож, өөртөө итгэлтэй болох.Хариуцлага хүлээх: Өөрийн болон бусдын өмнө хариуцлагатай байх дадлыг суулгах.
Дэлгэрэнгүй →
"Монгол бахархал" өв соёлыг түгээн дэлгэрүүлэх өртөөчилсөн хөтөлбөр

ХӨТӨЛБӨРҮҮД

"Монгол бахархал" өв соёлыг түгээн дэлгэрүүлэх өртөөчилсөн хөтөлбөр

Хөтөлбөрийн зорилго Хүүхэд, өсвөр үеийнхэнд Монгол үндэстний түүх, ёс заншил, соёлын өв, ахуй амьдрал, эх хэл, үндэсний үнэт зүйлсийг таниулж, үндэсний бахархал, эх оронч үзэл төлөвшүүлэхэд оршино. Тухайн хөтөлбөр нь үндэсний өв соёл, түүх, ёс заншил, ахуйтай танилцуулах, ардын дуу, бүжиг, бэсрэг наадам, шагайн наадгай, гэр барих, мэндлэх хүндлэх ёсыг өртөөчилсөн хэлбэрээр хүүхдүүдэд үзүүлдэг юм.

Дэлгэрэнгүй →
"Байгаль миний найз" танин мэдэхүй, гадаад орчин

ХӨТӨЛБӨРҮҮД

"Байгаль миний найз" танин мэдэхүй, гадаад орчин

Хүүхдүүдийг байгаль эхтэй хүрээлэн буй орчны харилцаа, экосистем, амьд биесийн төрөл зүйл, байгаль хамгааллын ач холбогдолтой танилцуулах, байгальд хариуцлагатай, хичээл зүтгэлтэй иргэн болгох зорилгоор дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Тухайн хөтөлбөр нь: Багш, байгаль судлаач, амрагч хүүхдүүдийг хамарна. Хөтөлбөрийн үр дүнд Хүүхдүүд: ✔ Байгаль судлалын үндсэн ойлголттой болно ✔ Экологийн үйл явцыг өөрөө судлах, ажиглах чадвартай болно ✔ Байгаль хамгаалах үйл ажиллагаанд оролцох хүсэл бий болгоно

✔ Байгаль судлалын үндсэн ойлголттой болно✔ Экологийн үйл явцыг өөрөө судлах, ажиглах чадвартай болно
Дэлгэрэнгүй →
ЗГ

Зулзагын гол зуслан

Хүүхэд бүрт аюулгүй, найдвартай, хөгжилтэй зуны амралт. Багш, эмч, аюулгүй байдлын багийнхан 24/7 хяналттайгаар ажиллаж байна.

Холбоо барих

Дархан-Уул аймаг, Дархан сум

Утас: +976 80016066

И-мэйл: kids@da.gov.mn

Ажиллах цаг: Да - Ба 08:30 - 17:30

2026 © Зулзагын гол зуслан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Аюулгүй амралт · Хөгжил · Хариуцлага