
ХӨТӨЛБӨРҮҮД
"Монгол бахархал" өв соёлыг түгээн дэлгэрүүлэх өртөөчилсөн хөтөлбөр
Хөтөлбөрийн зорилго Хүүхэд, өсвөр үеийнхэнд Монгол үндэстний түүх, ёс заншил, соёлын өв, ахуй амьдрал, эх хэл, үндэсний үнэт зүйлсийг таниулж, үндэсний бахархал, эх оронч үзэл төлөвшүүлэхэд оршино. Тухайн хөтөлбөр нь үндэсний өв соёл, түүх, ёс заншил, ахуйтай танилцуулах, ардын дуу, бүжиг, бэсрэг наадам, шагайн наадгай, гэр барих, мэндлэх хүндлэх ёсыг өртөөчилсөн хэлбэрээр хүүхдүүдэд үзүүлдэг юм.