
ХӨТӨЛБӨРҮҮД
"Шинэ үеийн манлайлагч" илтгэх ур чадвар, асуудал шийдвэрлэх чадварыг нэмэгдүүлэхэд хөтөлбөр
Хөтөлбөрийн зорилго Шинэ үеийн манлайлагч” хөтөлбөрийн гол зорилго нь хүүхэд, өсвөр үеийнхэнд манлайлагчийн суурь чадварыг төлөвшүүлэх, өөрийгөө танин мэдэх, хариуцлага хүлээх, зөв шийдвэр гаргах, бусдад эерэгээр нөлөөлөх чадварыг хөгжүүлэхэд оршдог.
Хөтөлбөрийн үр дүн
Өөрийгөө танин мэдэх: Хүүхдүүд өөрийн давуу болон сул талыг ойлгож, өөртөө итгэлтэй болох.
Хариуцлага хүлээх: Өөрийн болон бусдын өмнө хариуцлагатай байх дадлыг суулгах.
Зөв шийдвэр гаргах: Асуудлыг бодитоор үнэлж, зөв сонголт хийх чадвар олгох.
Эерэгээр нөлөөлөх: Бусдад үлгэр дуурайл үзүүлэх, эерэг уур амьсгал бүрдүүлэх.